- Hans Weber
- October 28, 2024
Embassy of Mongolia to the Czech Republic
ЧЕХ УЛСЫН МАСАРИКИЙН ИХ СУРГУУЛЬД МОНГОЛЫН ТҮҮХИЙН ХИЧЭЭЛ ЗААДАГ.
Элчин сайд Д.Гансүх 2022 оны 10 дугаар сарын 30-нд Брно хотын Масарикийн Их сургуульд зочилж, монголч эрдэмтэн, судлаач, багш Михал Шварц, Ондржей Срба нартай уулзлаа. Эрдэмтэд монгол судлалын хичээлийн хөтөлбөр, судалгааны ажлынхаа талаар танилцуулав. Багш нар Масарикийн Их сургуульд Монголын түүхийн хичээл заадаг бөгөөд хичээлийг тус сургуульд суралцдаг чехийн болоод олон улсын оюутнууд сонгон суралцдаг гээд цаашид хөтөлбөрөө Монгол судлалын төв болгон өргөжүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байгаагаа ярив.
Элчин сайд монголч эрдэмтдэд талархал дэвшүүлж, Монгол Улсын төр, засаг хилийн чанад дахь монгол судлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг дурдан хамтран ажиллахаа илэрхийлэв. Чехийн монголч эрдэмтэн Михал Шварц, Ондржей Срба нар монгол судлалын чиглэлээр бичсэн ном, судалгааны ажлынхаа дээжээс Элчин сайдад гардуулав. Тухайлбал, тэдний хамтын бүтээл “Монголын түүх” ном чех хэлээр 2015 онд хэвлэгдсэн бөгөөд одоо эрэлт хэрэгцээтэй бүтээлүүдийн нэг болжээ. Эрдэмтэд энэ зун Монголд ажиллаж, судалгаа шинжилгээний ажил нь олз омогтой байсныг ярьж байна.
Прага, ЭСЯ
2022 оны 10 дугаар сарын 4
Recent posts
See AllPrague Forum Membership
Join us
Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.
Become a member