Embassy of Mongolia to the Czech Republic

Карлын Их сургуулийн Ази судлалын хүрээлэнгээс энэ сарын 26-29-ний өдрүүдэд Монгол хэл, соёлын хөгжил, хувирал сэдвээр олон улсын бага хурлыг зохион байгуулна. Бага хуралд олон улсын 30 гаруй монгол судлаач, хэл шинжлэлийн эрдэмтэн, түүхч оролцох бөгөөд тус хуралд оролцохоор ирсэн Монгол Улсын Их сургуулийн Монгол хэл, шинжлэлийн тэнхимийн багш Д.Бүрнээ өнөөдөр ЭСЯ-нд зочилж, монгол судлал, түүний дотор төвөд хэл судлалын талаар яриа өрнүүллээ.
Д.Бүрнээ багш дээрх бага хуралд “Төвөд-монгол толь зүй ба орчуулга” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Тэрбээр “Үлгэрийн далай” хэмээх хөлгөн судрын сонгомол эхийг крилл бичигт буулгасан бүтээлээ ЭСЯ-нд дурсгав. “Үлгэрийн далай” судар нь Монгол Ганжуурын 90 дүгээр ботид байдаг, түүнийг монголчууд эртнээс нааш шимтэн уншиж ирсэн бөгөөд Бурханы шашны онол сургаалыг энгийнээр тайлбарласан, танин мэдүүлэх, сурган хүмүүжүүлэх гүн утга агуулгатай хэмээн номын оршилд бичжээ.
Прага дахь ЭСЯ
2022 оны 10 дугаар сарын 24

Recent posts

See All
  • Hans Weber
  • December 18, 2024

11.12.2024 Qatar National Day: A Celebration of Unity and Heritage

  • Hans Weber
  • December 18, 2024

05.12.2024 Celebrating Independence and Unity: Albanian National Day

  • Hans Weber
  • December 18, 2024

05.12.2024 Celebrating History and Identity: The National Day of North-Macedonia

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close