Embassy of Mongolia to the Czech Republic

МОНГОЛ, ЧЕХИЙН БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ НЭМЭГДҮҮЛНЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр 2022 оны 11 дүгээр сарын 15-нд Чех улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллертэй уулзаж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ хүрээнд Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар монголын залуучуудыг Чехийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад сургах асуудлаар ярилцав.
Тэрбээр монголын тал Монгол, Чехийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны баялаг уламжлалд түшиглэн Чех улсын их, дээд сургуулиудад шинжлэх ухаан, технологи, ногоон хөгжил, байгаль хамгаалал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд зэрэг чиглэлээр оюутан залуусыг суралцуулах эрмэлзэлтэй байгааг онцлон тэмдэглэв.
Дэд сайд Я.Миллер Монголын оюутан, залуусыг Чехэд суралцуулахад бүх талаар дэмжиж ажиллахаа нотолж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн оюутан сургах асуудлаар хоёр улсын Боловсролын яамд хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах талаар ярилцаж, тогтов.
Зөвлөх Э.Одбаяр Чех улсад суралцаж байгаа болон төгсөөд мэргэжлээрээ ажиллаж буй оюутан залуусыг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, тус улсад суралцахад анхаарах асуудал, туршлага, санал бодлыг нь сонсож, ярилцлаа. Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр Боловсролын зээлийн сангийн ажлын албаны захирал Д.Гарди, МУИС-ийн дэд захирал Д.Бадмаанямбуу нарын хамт Чех улсад ажиллаж байна.
Манай төлөөлөгчид ирэх өдрүүдэд Чехийн Карлын Их сургууль, Техникийн Их сургууль, Менделийн Их сургууль, ХАА-н Их сургууль зэрэг томоохон их, дээд сургуулиудын удирдлагатай уулзаж, шууд хамтын ажиллагааны талаар ярилцана.
Прага дахь ЭСЯ
2022 оны 11 дүгээр сарын 15

Recent posts

See All
  • Hans Weber
  • October 25, 2024

The BRICS Summit in Kazan: Shifting Geopolitical Dynamics and the Decline of the “West”

  • Hans Weber
  • October 25, 2024

Hungary’s National Day: Celebrating the Legacy of the 1956 Revolution and Hungary’s Pivotal Role in Today’s Europe, as they currently hold the presidency of the EU

  • Hans Weber
  • October 25, 2024

Austrian National Day: A Celebration of Peace and Unity

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close