Embassy of Mongolia to the Czech Republic

ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Сайн байцгаана уу? Та бүхэнд манай улс цахим нотариатын систем нэвтрүүлж байгаатай холбогдуулан дараахь мэдээллийг танилцуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд (ЭСЯ) иргэдийн итгэмжлэлийг цахим системээр урьдчилан хүлээн авч, хянан баталгаажуулах үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Иймд иргэн Та https://e.notary.mn/consul/login цахим системд бүртгүүлэн нэвтэрч, өгөгдсөн зааврын (зааврыг энд хавсралтаар оруулав. Мөн Та системд нэвтэрч танилцаж болно) дагуу итгэмжлэлээ бичээд ЭСЯ руу илгээнэ.
ЭСЯ итгэмжлэлийг хянан баталгаажуулж, Тан руу илгээнэ. Иргэн Та баталгаажсан итгэмжлэлээ хэвлэж аваад гарын үсэг зурна. Гарын үсэг зурсан итгэмжлэлээ өөрийн биеэр эсвэл БАНК, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ӨМЧЛӨЛТЭЙ холбоотойгоос бусад тохиолдолд шуудангаар болон цахим шуудангаар (prague5@mfa.gov.mn) ЭСЯ-нд ирүүлж болно.
Энэхүү цахим нотариатын системийг одоогоор туршилтын журмаар ашиглаж байгаа бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн бүрэн ашиглахаар төлөвлөн ажиллаж байна.
Цахим нотариатын систем ашиглахтай холбоотой асууж, лавлах зүйлээ ЭСЯ-ны +420 775 874 222; +420 224 311 198 утсаар холбогдож тодруулна уу.
ЖИЧ:
-Системийн хөгжүүлэлтийг дуусгаж, системийг бүрэн нэвтрүүлсний дараагаар тус ЭСЯ уламжлалт хэлбэрээр үйлдсэн итгэмжлэл бус зөвхөн уг системээр үйлдэгдсэн итгэмжлэлийг хүлээн авах боломжтой болно.
https://e.notary.mn/consul/login цахим системд нэвтрэхдээ зөвхөн суурин компьютер эсвэл таблетнаас нэвтрэх боломжтой. Гар утаснаас энэхүү систем ажиллахгүйг анхаарна уу.
-Цахим хэлбэрт шилжиж байгаа ч итгэмжлэл хийлгэхтэй холбоотой бүрдүүлэх баримт бичиг хэвээр байгаа гэдгийг анхаарна уу.
-Гар утсаар авсан бичиг баримтын зураг нь албан бичгийн шаардлага хангахгүй буцаагдаж байгаа тул иргэн Та бичиг баримтаа сканердаж хавсаргах учиртайг санана уу.
Прага дахь ЭСЯ
2022 оны 10 дугаар сарын 18

Recent posts

See All
  • Hans Weber
  • October 18, 2024

A Czech “Catch me if you can” story!

  • Hans Weber
  • October 18, 2024

Vernissage at The Design Gallery: Celebrating the Art of Manuel Bonfanti under the Auspices of the Italian Embassy

  • Hans Weber
  • October 18, 2024

Celebrating 30 Years of Diplomatic Relations Between North Macedonia and the Czech Republic

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close