Embassy of Mongolia to the Czech Republic

ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ЭСЯ-НДАА ЗАЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр зарлиг болгосны дагуу Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн заллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт монгол төр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн дээдэлж, залах, монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсан билээ.
Мөнхүү монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залахыг Зарлигт уриалсныг Чех, Словакт аж төрж буй элэг нэгтнүүддээ давхар сонордуулъюу.
Прага дахь ЭСЯ
2022 оны 7 дугаар сарын 18

Recent posts

See All
  • Hans Weber
  • December 18, 2024

11.12.2024 Qatar National Day: A Celebration of Unity and Heritage

  • Hans Weber
  • December 18, 2024

05.12.2024 Celebrating Independence and Unity: Albanian National Day

  • Hans Weber
  • December 18, 2024

05.12.2024 Celebrating History and Identity: The National Day of North-Macedonia

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close