Embassy of Mongolia to the Czech Republic

ЭСЯ ЗАЛУУСЫН ИДЭВХ САНААЧЛАГЫГ БҮРЭН ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
Элчин сайд Д.Гансүх 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чех улсад суралцагч оюутан залуусын Холбоо ТББ, тус улсад их, дээд сургууль төгссөн залуусын төлөөллийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзаж, ярилцлаа.
Элчин сайд Монгол, Чехийн хамтын ажиллагаа, Чех дэх Монголчуудын талаар товч мэдээлэл хийж, оюутан залуусыг ЭСЯ-тай хамтран улс орноо сурталчлахад хувь нэмрээ оруулахыг уриалж, улмаар монгол хүний нэр төрийг өргөж явах, улс орныхоо имижийг хадгалах, хамгаалахад тэдэн шиг энэ улсад сургууль төгссөн, хэл, соёлыг нь мэддэг хүмүүсийн мэдлэг, туршлага, зөвлөгөө, хамтын ажиллагаа чухал байгааг тэмдэглэв.
Залуус Чехэд ажиллаж, аж төрж буй Монголчуудад орчиндоо дасан зохицоход нь тустай зөвлөгөө өгөх хүсэл сонирхолтой байдгаа илэрхийлж, ялангуяа, монгол хүүхэд багачуудыг ирсэн хойноо шинэ орчноо мэдрэх, сургуулийн орчин нөхцөлдөө дасах, чех хэл сурахад нь тусалж дэмжиж ирснээ танилцуулж, ийм төрлийн үйл ажиллагаагаа ЭСЯ-ны ажил, үйл ажиллагаатай уялдуулан илүү далайцтай, хүртээмжтэй болгоход хамтран ажиллах талаар саналаа танилцуулав.
Улмаар цаашид тогтмол уулзаж, хийх ажлаа төлөвлөдөг болох, ЭСЯ-наас шаардлагатай мэдээлэл өгч байх, ЭСЯ-ны цахим хуудасны сурталчилгаа, мэдээллийн буланг хамтран хөтлөх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар болов.
Чех улсад одоогийн байдлаар 16 хүртэлх насны манай 2800 орчим хүүхэд байгаа бөгөөд 1300 гаруй нь шат шатны сургуульд суралцдаг гэсэн тооцоо байна. Оюутнуудын хувьд, гол төлөв хувиараа суралцаж буй 80 орчим хүн байдаг. Сургуулийн насны хүүхдүүдэд хамгийн түрүүнд тулгардаг бэрхшээл нь чех хэлний мэдлэг байдаг. Чех улсын Засгийн газраас гадаадын ажилчид болоод тэдний гэр бүлийнхнийг нийгэмдээ дасан зохицох, хүүхдүүдийг сургуульд сургахад багагүй анхаарал тавьдаг.
Энэхүү боломжийг бүрэн дүүрэн ашиглах, хүүхдүүд, эцэг эхчүүдэд шаардлагатай зөвлөгөөг хүргэж ажиллахад Чех дэх манай залуусын оролцоо дэмжлэг чухал байгаа юм. Энэ бололцоог бүрдүүлэхэд манай залуус оролцож, туслах дэмжих, хамтран ажиллахад бэлэн байгаа нь нэн талархууштай байна.
Прага дахь ЭСЯ
2022 оны 7 дугаар сарын 22

Recent posts

See All
  • Hans Weber
  • November 1, 2024

Slovakia’s Interior Ministry Rectifies Mistake in Listing of Andrej Babiš as StB Agent

  • Hans Weber
  • November 1, 2024

Celebrating Republic Day of Kazakhstan and Examining the Relationship Between Kazakhstan and Czechia

  • Hans Weber
  • November 1, 2024

Address of Ambassador H.E. Egemen BAĞIŞ at the celebration of 101st Anniversary of the Proclamation of the Republic of Türkiye at the National Museum of the Czech Republic

Prague Forum Membership

Join us

Be part of building bridges and channels to engage all the international key voices and decision makers living in the Czech Republic.

Become a member

Prague Forum Membership

Join us

    Close